БНХАУ харилцаа холбооны хоёр хиймэл дагуул хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2020-05-12 13:04:50

БЭЭЖИН. /RIA Novosti/. БНХАУ “Internet of Things” (IoT) төслийнхөө хүрээнд хоёр хиймэл дагуул тойрог замд амжилттай орууллаа гэж тус улсын Төв телевиз мэдээллээ.


Хиймэл дагуулуудыг Ганьсу мужийн "Зюцюань" сансрын буудлаас "Куайжоу-1А" зөөгч пуужингаар мягмар гарагт орон нутгийн цагаар 9 цаг 16 минутад хөөргөжээ.


Тойрог замд оруулсан "Сюнъюнь-2" загварын цуврал хиймэл дагуулуудыг интернэтийн салбарт харилцаа холбооны технологийг, мөн одод хоорондын лазер холбооны технологийг  туршихад ашиглах аж.


Related news