Иранд халдварын эрсдэл бага бүс нутгийн сургуулиудыг нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khulan@montsame.gov.mn
2020-09-02 14:54:05

ТЕХРАН. /Eghtesad/. Ираны Боловсролын яам “COVID-19” халдвар тархах эрсдэл бага бүс нутгуудийн сургуулийг нээнэ гэж мягмар гарагт мэдэгджээ. Харин халдварын эрсдэл өндөр бүс нутгуудын сурагчид цахимаар хичээллэх ажээ.


“Халдвар хамгийн их тархсан бүс нутгуудаас бусад хэсэгт оршдог сургуулиудын сурагчид есдүгээр сарын сүүлээс хичээлдээ явах боломжтой” гэж Боловсролын сайд Мохсен Хажи-Мирзаи мэдээлснийг “Eghtesad” агентлаг уламжилсан байна.


Иранд өнгөрсөн хоёрдугаар сараас коронавирусний халдвар тархаж эхэлсний улмаас сургуулиуд дөрвөн сар орчмын турш хичээллээгүй юм. Иранд мягмар гаргийн байдлаар 376894 хүн халдвар авч, 21672 хүн нас баржээ. 

Related news