“Hayabusa-2” ирэх 12 дугаар сард бортогоо буулгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ТОКИО. /NHK/.
Японы Сансар судлалын
агентлагийн “Hayabusa-2” төхөөрөмж бага гаргаас цуглуулсан сорьц
бүхий бортогоо /capsule/ ирэх
12 дугаар сарын эхээр дэлхийд буулгахаар төлөвлөж байна.
Сансар судлалын
агентлагийн судлаачдын баг уг бортогонд “Рюгү” бага гаргийн гадаргуугаас
цуглуулсан элс болон бусад материал байгаа хэмээн үзэж байна. “Hayabusa-2” бага гараг дээр хоёр удаа буусан бөгөөд одоо дэлхий рүү ирж байгаа юм.
Судлаачдын багийн
мэдээлснээр, “Hayabusa-2” ирэх 12 дугаар сарын 5-нд дэлхийгээс 220
мянган километрийн зайнаас бортогоо салгах ажээ. Бортого түүнээс 12 цагийн
дараа Австралийн өмнөд нутгийн цөлд газардах төлөвтэй байна.
“Hayabusa-2” бортогоо салгасныхаа дараа дэлхийн агаар мандал руу унаж буй гэрэл
зургийг нь авах бөгөөд уг төхөөрөмжийг дахин даалгавар гүйцэтгүүлэхээр өөр
бага гараг руу илгээх ажээ.