Тосонцэнгэлийн Дэлгэрэх уулыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурал 2020 оны 10 сарын 27 ний өдрийн тогтоолоор 154999.41 га
талбайг тусгай хамгаалалтад авч, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг
АМГТГ-ын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэн баталгаажуулсан гэж “Монголын
унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслөөс мэдээлэв.
Тус төслөөс: -“Байгалиа онгон дагшнаар нь хадгалж, хамгаалах хамгийн оновчтой арга бол
тусгай хамгаалалтад авах явдал гэдгийг маш сайн ойлгосон. Чухал газар нутгуудаа
тусгай хамгаалалтад авахын төлөө бид та бүхэнтэй хамтран ажиллана” гэж Завхан
аймгийн Засаг дарга асан Батсайхан 2019 оны 5 дугаар сарын 14 нд Улиастай
хотод болсон төслийн нээлтийн уулзалтын үеэр онцлон хэлж байлаа. Энэ цагаас
хойш Завхан аймаг төсөлтэй нягт хамтран ажилласны үр дүнд томоохон талбай бүхий
хоёр газрыг тусгай хамгаалалтад аваад байна. Энэ оны дөрөвдүгээр сард
Тосонцэнгэл сумын нутаг Дэлгэрэх уулыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан
бол Хужирт-Идэрийн голыг 10 дугаар сард мөн орон нутгийн тусгай
хамгаалалтад авлаа.
Сэрүүн
бүсийн ойн экосистемийн төлөөлөл болох Тарвагатай нурууны Байгалийн Цогцолбор
газрын залгаа Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумуудын нутгийг дамнан орших
Хужирт-Идэрийн голын Орон нутгийн тусгай хамгаалалтын газрын үндэслэлийг
боловсруулах ажилд төсөл дэмжлэг үзүүлсэн байгаа” гэв.
Ташрамд дуулгахад “Монголын
унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслөөс тусгай
хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн 0.94 сая га талбайг тусгай
хамгаалалтад авах төслийн зорилтод хүрэхийн тулд газар нутгийг шинээр тусгай
хамгаалалтад авах ажлуудыг шат дараатай зохион байгуулж байгаа ажээ. Энэхүү зорилтот
талбайн 85.9 хувийг буюу 808161.147 га газрыг 2020 онд тусгай хамгаалалтад
аваад буй юм.