“Microsoft” компани хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэгч худалдан авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-12 11:11:10

НЬЮ-ЙОРК. /Kommersant/. Америкийн “Microsoft” корпорац хиймэл оюун ухаан, дуу хоолой таних технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Nuance Communications” компанийг худалдан авах талаар яриа хэлэлцээ хийж байна.

Гэрээний үнэ 16 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа талаар  “Bloomberg” агентлаг мэдээлэв. Хэлэлцээрийн талаар компани ирэх долоо хоногт зарлаж магадгүй аж.

“Nuance Communications” компани нь эрүүл мэндийн технологийн салбарт 2019 оноос хойш “Microsoft” компанитай хамтран ажиллажээ. Энэхүү технологийн салбар нь өвчтөнтэйгээ уулзаж буй эмчийн яриаг тэмдэглэж, эмнэлгийн цахим бүртгэлд мэдээлэл оруулах боломжийг олгодог байна. 

“Nuance Communications” компанитай байгуулах гэрээ нь амжилттай болбол “Microsoft”-н хувьд хоёр дахь том худалдан авалт нь болох юм. Компани 2016 онд “LinkedIn Corp”-г 24 тэрбум ам.доллароор худалдан авч байсан аж. 

Related news