Азид хамгийн том хог шатаах үйлдвэр ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-10-01 16:18:41

  Бээжин хотын Чанпин дүүрэгт барьсан 137 га талбай бүхий “Асувий” хог шатаах үйлдвэр нь Азидаа хамгийн томд тооцогдож байна. Тус үйлдвэрийн барилгын ажил дуусч өнөөдөр ашиглалтад хүлээн авав.

3 тэрбум 400 сая юанийн хөрөнгө оруулалтаар өндийсөн энэхүү нүсэр байгууламж нь өдөрт 3000 тонн хог шатааж, 1200 тонн хог булж цэвэрлэх хүчин чадалтай ажээ.Уг төслийг 2009 онд эхлүүлсэн ажээ.

Хөххот.Б.Занданхүү

Related news
Comments