ОРХОН: Анна Каренина жүжгийг Эрдэнэт хотод таван удаа тоглолоо

ФОТО МЭДЭЭ
orkhon@montsame.mn
2022-12-12 08:06:14
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийн ЗДТГ-аас хоёр дахь жилдээ "Соёлыг түгээе" үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд УДБЭТ-ийн уран бүтээл "Анна Каренина" жүжиг 12 дугаар сарын 9-10-ныг дуустал таван удаа тоглолоо.

Лев Толстойн зохиол "Анна Каренина" жүжгийн Ерөнхий продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар нар ажиллажээ. Тус жүжигт Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, П.Цэрэндагва, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар тоглосон юм. Анна Каренинагийн дүрд СТА Н.Баярмаа,  Алексей Вронскийгийн дүрд Т.Сэргэлэн нар тогложээ.