Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг шалгуулахаар АТГ-д хандав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-10-05 16:20:34

УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Б.Цогтгэрэл өнөөдөр Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг шалгуулахаар АТГ-д хандав.

Тэрбээр нэр бүхий албан тушаалтан, албан байгууллагыг шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн өргөдөл гаргасан байна. Өргөдөлдөө, “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайдын зардлын шилэн данс, Монгол Улсын Засгийн газрын нөөц сангийн шилэн дансыг хөтлөөгүй.

Эрүүл мэнд, спортын яам шилэн дансыг хуулийн хугацаанд хөтлөхгүй байна. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам”, “Монгол росцветмэт”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нь шилэн дансны цахим хуудсанд ямар ч тэмдэглэгээ хийгээгүй, хөтлөөгүй” гээд иргэний хувиар энэхүү өргөдлөө гаргаж байгаагаа хэлсэн аж.

Б.Туул

Related news
Comments