ДОРНОД: Буйр нуурт ирэх жуулчдын тоо гурав дахин буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-01 14:42:37

Чойбалсан /МОНЦАМЭ/. Баяр наадмын урт амралтын үеэр Дорнод аймгийн Халх гол суманд дунджаар хоёр мянга орчим жуулчин ирж, байгалийн үзэсгэлэнт газраар аялсан байна.


Тэднээс 1600 нь “Ялалт” музейг үзэж сонирхон, Халх гол сумын түүх соёлтой танилцжээ. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад гурав дахин буурсан үзүүлэлт гэж Халх гол сумын ЗДТГ-аас мэдээллээ.


Өнөөдрийн байдлаар Буйрын эрэгт аялал жуулчлалын чиглэлээр таван бааз, найман эко отог үйл ажиллагаа явуулж байна. Жуулчны баазуудын нэг хоногийн төлбөр 250-450 мянган төгрөг, эко гэр отгуудын хувьд гэр 100-150 мянга, шовгор байшин 180 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.


Улаанбаатар хот, бусад орон нутгаас Дорнодыг зорьдог аялагчдын дийлэнх нь Буйр нуур, Мэнэнгийн тал, Халх гол суманд аялж амардаг билээ. 

Related news