АРХАНГАЙ: Эрдэнэбулган сумын төсвийг 10.8 тэрбум төгрөгөөр батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-15 14:20:06

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн төв Эрдэнэбулган сумын ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаан энэ сарын 13-ны өдөр болж, дөрвөн асуудал хэлэлцсэн.


Энэ хуралдаанаар Цэцэрлэг хотын буюу сумын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж, 2024 оны төсвийг 10.8 тэрбум төгрөгөөр, сумын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 2.8 тэрбум төгрөгөөр баталлаа.


Үүний дотор сумын орон нутгийн төсвийн 295.0 сая, ОНХС-гийн 702.7 сая төгрөгийн хөрөнгөөр хийх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан.


Тухайлбал, ирэх онд суманд /Цэцэрлэг хот/ автобусны буудал барьж, тохижуулах, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, 4 багийн ӨЭМТ-ийг цэвэр, бохир усанд холбож, бусад ӨЭМТ-д засвар хийх, 3-р сургуулийн машины зогсоол хийх, орон сууцны хогийн савнуудыг шинэчлэх, засварлах ажлуудыг багтаажээ.

Related news