"Уул уурхайн салбар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт" хэлэлцүүлэг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-01 16:52:50

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  "Монгол Улсын уул уурхайн салбар га гадаадын шууд хөрөнгө оруулалт” хэлэлцүүлгийг энэ сарын 7-нд зохион байгуулна.

СЭЗИС, Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулах хэлэлцүүлэгт төрийн байгууллага, уул уурхайн компаниуд, мэргэжлийн холбоод, судлаач, экспертүүд оролцох юм.


Хэлэлцүүлгийн үеэр уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, бий болох боломж, сорилтуудын талаар хэлэлцэн, цаашид боломжийг нэмэх, эрсдэлээс сэргийлэх шийдлийг тодорхойлох, нэгдсэн ойлголцолд хүрэх аж.


 

Related news