Мандал боомтоор борлуулах биржийн арилжааг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын Хөрөнгийн биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжлаа.
Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй цахим арилжаанд 3
худалдан авагч оролцож, нэг
тонн нүүрсний үнийг 143.7 ам.доллароос эхлэн дуудаж, 160.2 ам.долларт хэлцэл
хийсэн байна. Ингэснээр
“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ
онд 519 сая ам.долларын үнэлгээ бүхий 4 сая тонн нүүрсийг биржээр борлуулсныг тус компани мэдээллээ.
Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх
нөхцөлөөр биржийн арилжаа хийдэг байсан бол БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх
нөхцөлтэй арилжааг гуравдугаар сарын
19-нд амжилттай зохион байгуулснаар экспорт болон тээврийн хувьд шинэ
гарц бий болж, нүүрсний экспорт нэмэгдэх боломж бүрджээ.