Монголын эмэгтэй шигшээ баг Чэндүгийн тэмцээнийг хожлоор эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-21 11:44:35

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хятадын Чэндү хотод сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “FIBA 3x3 Women Series”, “FIBA 3x3 Chengdu World Tour” эхэллээ.


Эмэгтэйчүүдийн тоглолтоор эхэлсэн тус тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ болон “Улаанбаатар Энержи” баг өрсөлдөж байна.


Манай эмэгтэйчүүд хэсэгтээ Румын, Герман, Хятадын багтай таарсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Булбул, Э.Нарангоо нар багтжээ. Тэд эхний тоглолтдоо Румыны хүчтэй багийг 21:19-өөр буулган авсан байна. Манай баг дараагийн тоглолтоо 15:45 цагаас Германы “Дюссельдорф”-той, 19:25 цагаас Хятадын “Ухань” багтай тус тус хийнэ.


Харин эрэгтэйчүүдийн тоглолт маргааш эхлэх юм. Манай багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Марко Дугосия, Ц.Отгонжаргал нар багтжээ. Тэд эхлээд 10:00 цагаас талбайн эзэн “Чэндү”-тэй, дараа нь Нидерландын “Утрич”-тай 11:20 цагаас тоглох хуваарьтай байгаа юм. 



Related news