Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны санд хөрөнгө оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-20 09:04:08

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. “Эко-хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-д хөрөнгө оруулах талаар НИТХ-ын хуралдаанд танилцуулж, тогтоолын төслийг баталлаа.


Төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошуу, Шар хад дэд төвүүдэд нам давхрын 800 өрхийн ногоон орон сууц бүхий эко хотхон, хороолол барих аж. Үүний дараа Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны санг байгуулан, 4188 өрхийн ногоон орон сууц бүхий эко хорооллыг дэд төвүүдэд барихаар төлөвлөжээ. Мөн, ногоон барилга эко хорооллын норм стандартыг тодорхойлох, салбарын чадавхыг бэхжүүлэхийг хуралдааны үеэр хийсэн танилцуулгад дурджээ.


Төслийн хүрээнд барих орон сууцны барилгын зураг төсөл, барилгажилтын бүх үе шатанд ногоон барилгын 37 төрлийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт (КР1) бүхий техникийн ерөнхий шаардлага, Олон улсын ногоон барилгын үнэлгээний стандартыг хангуулахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 

Related news