ӨВӨРХАНГАЙ: Аймгийн хэмжээнд 55-аас дээш насныхан хамгийн идэвхтэй санал өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-10-11 12:34:28

Арвайхээр, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа 7:00 цагт эхэлж, хэвийн үргэлжилж байна.


Аймгийн хэмжээнд 114 санал авах байранд 74920 сонгогч санал өгнө. Үүнээс 12.00 цагийн байдлаар 15348 сонгогч саналаа өгч 21.0 хувийн ирцтэй байна.


Аймгийн Сонгуулийн хорооноос өгсөн мэдээллээр, нийт санал өгсөн сонгогчдын 41.7 хувийг  55 дээш насныхан эзэлж, хамгийн идэвхтэй санал өгч байна. Тэдний 8520 нь эмэгтэй сонгогч байгаа юм. Хамгийн өндөр ирцтэй нь Баруунбаян-Улаан сум 28.3 хувьтай байгаа бол Баянгол сум 16.1 буюу хамгийн бага ирцтэй байна.


Энэ удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Өвөрхангай аймагт Монгол Ардын нам, Ардчилсан нам, Хүн нам, Иргэний хөдөлгөөн намаас 88 нэр дэвшигч 39 тойрогт 41 мандатын төлөө өрсөлдөх юм.

Related news