ӨВӨРХАНГАЙ: “Цэвэр агаар” хөтөлбөрөөр иргэдэд экологийн боловсрол олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-12-17 16:53:36

Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын ИТХ-ын XII хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” хөтөлбөрийг баталлаа.


Арвайхээр сумын агаарын чанарын хяналтын системийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулах иргэдийн эрүүл ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор боловсруулан баталсан тус хөтөлбөрийн хүрээнд гэр байшин, нийтийн орон сууцны “Дулаалга аян”-ыг хэрэгжүүлж, нэгдсэн халаалттай амины орон сууцны хороолол барих төсөл хөтөлбөрийг дэмжих, түүхий нүүрсний хэрэглээг багасган дэвшилтэд технологид суурилсан халаагуурыг нэмэгдүүлж, иргэдэд экологийн боловсрол олгож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм.


Хөтөлбөрийг 2026 оны эхний сараас 2028 оныг дуустал хэрэгжүүлнэ.  

Related news