ИТХ-ын сонгуулийн санал хураалт өндөрлөж, дүн дамжуулалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-10-11 20:04:50

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөө өглөөний 7 цагаас оройн 20 цагийн хооронд үргэлжилж, албан ёсоор өндөрлөлөө.


Энэ удаагийн сонгуулийг мажоритар тогтолцоогоор зохион байгуулж, 2395 тойрогт нийт 17278 нэр дэвшигч 8031 мандатын төлөө өрсөлдлөө. Өөрөөр хэлбэл, 18 насанд хүрсэн, энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс өмнө аймаг, нийслэл, сум, дүүрэгт шилжин суурьшсан иргэн тухайн шатны хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрх нь үүссэн гэсэн үг.


Хуваарь ёсоор, есдүгээр сарын 12-ныг дуустал нэр дэвшүүлэх ажиллагаа үргэлжилж, үүний дараа 14 хоногийн хугацаанд нэр дэвшигчид сурталчилгаагаа явуулав. Өнөөдөр ийнхүү санал хураалт 20 цагаас өндөрлөснөөр сонгуулийн дүнг дамжуулах ажил эхэлж байна. Хяналтын тооллогыг 50 хувьд явуулж болох хэдий ч тухайн шатны сонгуулийн байгууллага энэхүү босгыг 100 хувь болгож өндөрсгөх эрхтэй.


Энэ удаагийн сонгуулийг ирцгүйгээр зохион байгуулсан ч сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулахыг чухалчилж байлаа. 



Related news