ТӨВ: Техник шинэчлэлт 82 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улс, аймаг, хувийн хөрөнгө оруулалтаар техник шинэчлэлийг аймгийн хэмжээнд 82 хувьтай хийжээ. 2021-2024 онд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 80.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Ургалтын технологийн хугацаанд бүтээмж өндөртэй техникийг шинэчлэх шаардлагатай байсан юм.
Тус шаардлагыг үндэслэн дэвшилтэт технологи бүхий өндөр
хүчин чадалтай 819 техник тоног төхөөрөмж, трактор 205, үр тарианы комбайн 48,
үтрэмийн машин механизм 14, услалтын систем 15, чиргүүл дүүжин машин тоног
төхөөрөмж 528, 9 төмс хүнсний ногоо хураах комбайн зэргийг шинэчилжээ.