Хүлэмжийн хийн ялгарлыг багасгах урт хугацааны стратеги боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-18 12:04:12

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. БОУАӨЯ, ЭЗХЯ, Дэлхийн банк хамтран нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг хангах, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах урт хугацааны стратеги боловсруулахаар олон талт хэлэлцүүлэг, уулзалтыг энэ сарын 15-17-нд зохион байгуулав.


Уулзалтад оролцогчид Монгол Улсын тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй ирээдүйг бий болгоход шаардлагатай бодлогын зохицуулалт, салбар хоорондын уялдааг бэхжүүлэхийн чухлыг онцоллоо. Уур амьсгалын тухай хуулийн төсөл, хүлэмжийн хийн тооллого, нүүрстөрөгчийн зах зээлийн суурь тогтолцоог бий болгох, энэ талаарх олон улсын сайн туршлага, зохицуулалтын орчны дүн шинжилгээг танилцуулсан юм. Мөн уур амьсгалын хуулийн төслийг сайжруулах, нүүрстөрөгчийн зах зээлийн бодлого, институцийн тогтолцоог үр дүнтэй зохион байгуулах талаар санал солилцсоныг БОУАӨЯ мэдээлжээ. 

Related news