Цахим орчинд хүүхдийг хориотой, хортой агуулгаас урьдчилан сэргийлэх журмыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-18 16:16:31

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Сүүлийн таван жилд цахим орчинд үйлдсэн 40,900 гэмт хэргийн улмаас 459 хүүхэд хохирчээ.


Мөн үе тэнгийн дээрэлхэлтэй холбоотой 350 дуудлага бүртгэгдсэнээс 29 нь цахим орчинд үйлджээ. Цахим дарамт 2022 онд 83 байсан бол 2023 онд 448 болж нэмэгдсэн байна. Тэгвэл 7-12 насны хүүхдүүдийн 50 хувь, 13-18 насныхны 77 хувь нь фэйсбүүк ашигладаг бөгөөд тэдний 87 хувь нь цахим халдлагад өртжээ. Тэдний 59 хувь нь эцэг эхдээ мэдэгддэггүй, 67 хувь нь нэгээс олон хаягтай аж. Хүүхдүүдийн 89 хувь нь гэртээ хяналтгүй үедээ фэйсбүүкт нэвтэрдэг байна. Статистикаас харахад цахим гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо жилд дунджаар 62.2 хувиар нэмэгджээ.


Иймд ЦХИХХЯ цахим орчинд хүүхдийг хамгаалахаар “Цахим орчинд хүүхдийг хориотой, хортой агуулгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах журам”-ыг батлав. Журамд боловсролын байгууллага, багш нар хүүхэд, эцэг эхтэй харилцахдаа аюулгүй платформ ашиглах, фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээг гэрийн даалгавар, мэдээлэлд ашиглахгүй байхыг зөвлөсөн байна.


Цахим орчинд контент байршуулагч, эцэг эх, боловсролын байгууллага, интернэтийн үйлчилгээ үзүүлэгч, төрийн байгууллагын хүүхэд хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг тодорхой заасныг тус яам мэдээлжээ. 

Related news