Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сард ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулна.
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн нэгдүгээр сард хуучин гүүрийг буулгаж, шинэ гүүр барихаар болсон. Одоогоор шинэчлэлийн ажил 80 хувьтай үргэлжилж байна.
Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн энэ талаар ярихдаа, “Зайсангийн гүүр нь 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөр бетон байх бөгөөд шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Одоогоор завсрын тулгуур суурилуулалт 80 хувьтай, баруун, зүүн, урд, хойд захын тулгуурын ажил дууссан. Нийт таван ширхэг дам нурууг байрлуулаад байна. Энэ гүүрэн байгууламжид 18, 21, 25 урт метр 50 дамнуурга угсарч байрлуулахаар төлөвлөсөн” гэв.
Ташрамд
дурдахад, Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлийн хүрээнд баруун гүүрийг 2023 онд ашиглалтад оруулсан аж.