ХӨВСГӨЛ: Дөрвөн дугуйт мотоциклийн бартаат замын улсын уралдаанд 36 тамирчин оролцож байна

ФОТО МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2025-05-04 15:32:57

Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 5 МОНЦАМЭ/. Авто тээврийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан 4 дугуйт мотоциклийн бартаат замын улсын аварга шалгаруулах уралдааныг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд анх удаа зохион байгуулж байна.


Тэмцээнд нийт 18 багийн 36 тамирчин 2 төрөлд хурд хүч, эр зориг, авхаалж самбаагаа сорьж байна.


Шилдгүүд өнөөдөр тодорно.