БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн ОБГ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа
ФОТО МЭДЭЭ
Өлгий, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсний 23 жилийн ойг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас “Бид иргэдээ сонсож, шийднэ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг аймгийн төв талбайд зохион байгууллаа.
Төрийн албаны салбар зөвлөлийн манлайллыг нэмэгдүүлж, Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг чанаржуулах, таниулах, мэдээллээр хангах, бүтээлч, үр ашигтай санал санаачилгыг дэмжих, үр дүн, туршлагыг нэвтрүүлэх зорилгоор “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр Онцгой байдлын газрын үйл
ажиллагааг Төрийн цэргийн байгууллагын алба хаагчид, иргэд, олон нийтэд
сурталчилж, мэдээ мэдээллээр хангаж, мөн тус газраас энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 2 алба хаагчид хүндэтгэл илэрхийллээ.
Баян-Өлгий аймгийн хүчний байгууллагын зарим алба хаагчид одоогоор Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна.










