Өмнөд Солонгост 407 км/цагийн хурдтай галт тэргийг зохион бүтээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
СӨҮЛ, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /Kazinform/. Цагт 370 км
зайг туулж чадах шинэ үеийн өндөр хурдны галт тэрэгний үндсэн технологийг боловсруулах
ажил Өмнөд Солонгост дуусжээ.
Технологийг улам боловсронгуй болгосноор EMU-370 гэдэг
нэртэй энэхүү галт тэрэгний дээд хурд нь 407 км/цаг болох юм.
Энэхүү төслийг Солонгосын төмөр
замын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлага дор 2022 оны дөрөвдүгээр сараас
өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн байна.
Тээврийн яамны мэдээллээр, төслийг хэрэгжүүлэхэд нийт 22,5 тэрбум вон /15,23
сая ам.доллар/ зарцуулснаас 18 тэрбумыг нь улсын төсвөөс, 4,5 тэрбумыг нь
хувийн хэвшлээс гаргажээ.
Хурдны галт тэргийг ирэх оноос үйлдвэрлэж эхлэх бөгөөд 2031 оноос хойш арилжааны зорилгоор олноор нь үйлдвэрлэнэ. Ингэснээр EMU-370 хурдны галт тэрэг нь хурдны хувьд дэлхийд Хятадын CR450 галт тэрэгний дараа хоёрдугаарт орох юм.
Одоогийн байдлаар Хятадын галт тэрэгний
хурдыг 400 км/цагт хүргэх туршилт явагдаж байна.
Өнөөдөр Франц, Герман, Японд
ашиглагдаж буй хурдны цахилгаан галт тэрэгнүүдийн дундаж хурд 320 км/цаг
байгаа юм.
Ulaanbaatar