Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хөгжлийн мега төслийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, 35 МВт эрчим хүч гаргах “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг 2025-2028 онд барина.
НЗДТГ-ын мэдээлснээр, төслийн барилга угсралтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2026 онд эхлүүлэхээр түншлэлийн гэрээг “Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах” компанитай аравдугаар сард байгуулжээ.
Өнөөдрийн байдлаар төслийн газар чөлөөлөлтийн ажил 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт 158 нэгж талбараас 101 нэгж талбарыг чөлөөллсөн байна.
Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийг барьснаар Улаанбаатар хот нийт хог хаягдлынхаа 31.8 хувийг шатаан устгаж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлнэ.
Уг төслийг хэрэгжүүлэх явцад
300 гаруй түр ажлын байр, хэрэгжүүлсний дараа 86 байнгын ажлын байр бий
болох юм.
Ulaanbaatar