Тейлор Свифт Зул сарын баярын үеэр хандив өргөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /Kazinform/. Америкийн дуучин Тейлор Свифт Зул сарын буяны аяныхаа хүрээнд янз бүрийн буяны байгууллагад 2 сая гаруй ам.долларын хандив өргөсөн тухай NBC News суваг мэдээлжээ.
Баярын өдрүүдэд илгээсэн хандивын талаар ашгийн бус байгууллагууд мэдээлж, дуучинд талархал илэрхийлсэн байна. Т.Свифт АНУ дахь өлсгөлөнгийн асуудалтай тэмцдэг “Feeding America” санд 1 сая ам.доллар, мөн Америкийн зүрхний өвчин судлалын холбоонд 1 сая ам.доллар хандивласан байна. Түүнчлэн амьдрал нь хүнд байгаа хөгжимчдөд тусламж үзүүлдэг MusiCares санд ч их хэмжээний хандив өргөжээ. Тус сан Дуу бичлэгийн академийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг байна.
Т.Свифтийн өргөсөн хандив шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэх, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэхэд тус болно хэмээн Америкийн зүрхний өвчин судлалын холбоо онцолжээ. Мөн уг хандивыг хувийн шалтгаанаар өргөсөн бөгөөд энэ оны зургадугаар сард Тейлор Свифтийн аав Скотт Свифт титэм судасны бөглөрлийг арилгах мэс заслыг тав дахь удаагаа хийлгэсэн байна.
“Feeding America” сангийн ерөнхий захирал Клэр Бабино-Фонтено Т.Свифтэд гүн талархал илэрхийлж, баярын улиралд ийм төрлийн санаачилгууд онцгой ач холбогдолтой байдгийг онцолсон байна.
Мөн Кантри хөгжмийн академи Т.Свифтийн хандивт талархал илэрхийлж, эрүүл мэндийн асуудлын улмаас санхүүгийн хүндрэлд орсон уран бүтээлчдэд тусалдаг ACM Lifting Lives хөтөлбөрт зарцуулна гэдгээ мэдээлжээ.
Ulaanbaatar