Stranger Things хамгийн алдартай цуврал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-12-25 10:44:57

ВАШИНГТОН, 2025 оны арванхоердугаар сарын 25 /Gizmodo/. Netflix-ээр гарсан Stranger Things цуврал гайхалтай үнэлгээ авч, зарим соёлын салбарт ч нөлөө үзүүлсэн талаар Gizmodo цахим хуудсанд мэдээлжээ. 


Арав шахам жил, таван бүлэг үргэлжилсэн шинжлэх ухааны уран зөгнөлт цуврал болох "Stranger Things" нь соёлын асар том үзэгдэл болж, Netflix-ийн шилдэг 10 цувралд тогтмол багтдаг болсон байна. 


Уг цуврал нь алдарт жүжигчин Вайнона Райдер, Мэттью Модин нарын жүжигчний замналын эхлэлийг тавиад зогсохгүй алдар хүнд нь хөгжим, тоглоомын төдийгүй нийтийн хоолны салбарт түгжээ. 


Netflix хэвлэлийн мэдээндээ "цувралын нэгээс дөрөвдүгээр бүлгийн үзэлтийн тоо өнөөдрийн байдлаар 1.2 тэрбумд хүрсэн нь" Netflix-ийн бүх цувралуудаас хамгийн өндөр үзүүлэлт болсныг онцолжээ. Мөн тав дахь бүлгийг дэлхий даяар 102.6 сая хүн үзсэн байна.


Дөрөвдүгээр бүлэгт хэд хэдэн удаа эгшиглэсэн Кейт Бушийн  "Running Up That Hil" дуу /1985 он/ асар их амжилт олсон бол Диана Россын "Upside Down" дууг Z үеийнхний дунд сонссон тоо нь дэлхий даяар 1250 хувиар нэмэгджээ.


Мөн "Chips Ahoy" жигнэмэг, Nike Dunk Lows пүүз, ном, комик зэрэг Stranger Things сэдэвтэй олон бараа бүтээгдэхүүний борлуулалт амжилттай болсныг  Netflix-ийн хэвлэлийн мэдээнд онцолжээ. .



Related news