ГОВЬ-АЛТАЙ: Эрүүл мэндийн салбарын алба хаагчдад орон сууцны 500 сая төгрөгийн дэмжлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-30 17:14:36

Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнуудад орон сууцны дэмжлэг үзүүллээ. 


Говь-Алтай аймгийн “Говь-Алтай 80+ эрүүл мэндийн хөтөлбөр”, “Төрийн алба хаагчийг орон сууцжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн салбарын 50 албан хаагчид орон сууцны дэмжлэг тус бүр 10 сая төгрөг, нийт 500 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олголоо. 


Энэхүү дэмжлэг нь үе шаттай явагдаж буй Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан төсөл арга хэмжээ юм.


Алслагдсан, амьжиргааны өртөг өндөр бүс нутагт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад төрөөс үзүүлж буй энэхүү бодит дэмжлэг нь тэдний тогтвортой ажиллах нөхцөлийг сайжруулах чухал хөрөнгө оруулалт болж байна гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа.

Related news