ГОВЬ-АЛТАЙ: Багийн эмч нарыг унаажуулах ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-30 17:27:13

Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбатын санаачлан хэрэгжүүлж буй "Говь-Алтай 80+" эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд багийн эмч нарт авто машин олголоо. 


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхан шатанд хамгийн түрүүнд хүргэдэг багийн эмч нарыг Probox авто машинаар унаажуулах ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Ил ажил үргэлжилж шинэ оны босгон дээр есөн багийн эмчийг унаажууллаа.


Одоогоор тус аймгийн нийт 88 багийн 70 гаруй багийн эмчийг авто машинаар хангаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай цаг алдалгүй үзүүлэх боломжтой болсоныг Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат хэлж байлаа. Цаашид бүх багийн эмч нарыг бүрэн унаажуулах ажлыг шат дараатайгаар үргэлжлүүлнэ гэж аймгийн удирдлагууд онцоллоо.


Шинэ автомашинуудыг аймгийн Засаг дарга Г.Чинбат, Засаг даргын орлогч М.Алтангэрэл нар гардуулсан юм.

Related news