ГОВЬ-АЛТАЙ: Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг 2025 оны 12 дугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/519 дүгээр тушаал, Онцгой байдлын газрын даргын 12 дугаар сарын 30-ны өдрийн А/100 дугаар тушаалаар албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ц.Лувсанжамц алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг шалгав.
Шинэ жилийн баяр амралтын үеэр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин өндөр сонор сэрэмжтэй, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгосон юм.