ГОВЬ-АЛТАЙ: Мал тооллогын урьдчилсан дүнгээр 3035.7 мянган толгой мал тоолуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-01-02 09:59:38

Говь-Алтай, 2026 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. 2025 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3035.7 мянган толгой мал тоолуулжээ. 


Малын тоо өмнөх оныхоос 59.6 мянган толгойгоор буюу 1.9 хувиар буурсан байна. 


Малын тоог төрлөөр нь авч үзвэл, адуу 133.7 мянга болж 2.8 хувиар өссөн, үхэр 86.8 мянга болж 6.0 хувиар өссөн, тэмээ 51.3 мянга болж 2.4 хувиар өсжээ. Харин хонь 900.9 мянга болж 1.5 хувиар буурсан, ямаа 1863.0 мянга болж 2.9 хувиар буурсан байна. 


2025 оны тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүрэгт хонь 29.7 хувь, ямаа 61.4 хувь, үхэр 2.9 хувь, адуу 4.4 хувь, тэмээ 1.7 хувийг тус, тус эзэлж байгаа юм. 


Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 сум: 

Нэгдүгээрт, Есөнбулаг сум 270.9 мянган толгой мал,

Хоёрдугаарт, Дэлгэр сум 260.6 мянган толгой мал,

Гуравдугаарт, Чандмань сум 215.6 мянган толгой мал,

Дөрөвдүгээрт, Эрдэнэ сум 214.0 мянган толгой мал, 

Тавдугаарт, Баян-Уул сум 211.9 мянган толгой мал тоолуулсан тухай тус  аймгийн Статистикийн хэлтсээс танилцуулав..


Малын тоо толгой 59.6 мянгаар буурсан шалтгаан нь зах зээл дэх малын борлуулалт өссөн байна. Тухайлбал, 2025 онд адуу 2 мянга, үхэр 18.5 мянга, тэмээ 7.5 мянга, хонь 235.7 мянга, ямаа 486.8 мянга, нийт 7771.6 мянган толгой мал зах зээлд борлуулжээ.

Related news