ГОВЬ-АЛТАЙ: Өнөөдөр үндэсний хувцасны өдөр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-01-02 14:04:48

Говь-Алтай, 2026 оны нэгдүгээр сарын 02 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд өнөөдөр бүх нийтээрээ үндэсний хувцсаа өмсөж байна. 


2025 оны 11 дүгээр сараас Говь-Алтай аймаг сар бүрийн нэгний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарласан билээ. 


Тодруулбал, улсын хэмжээнд өрнөсөн “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд монгол үндэсний бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, соёлын дархлааг дэмжих, уламжлалт дээл, хувцсыг өдөр тутамдаа өмсөж хэвших зорилгоор үндэсний хувцасны өдрийг зарласан юм. 


Ингэхдээ сар бүрийн 1-ний өдрийг аймгийн Засаг дарга Г.Чинбатын захирамжаар “Үндэсний хувцасны өдөр” болгосон юм.


Үүнтэй холбогдуулан нэгдүгээр сарын нэгний өдөр бүх нийтийн амралтын өдөр тохиосон тул ийнхүү өнөөдөр бүх нийтээрээ үндэсний хувцсаа өмсөж байна.

Related news