ГОВЬ-АЛТАЙ: “ДҮДҮ” машины аймгийн аварга шалгаруулах уралдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Хүүхэд, багачуудад математик, инженерчлэлийн суурь мэдлэг олгох, техник сэтгэлгээг хөгжүүлэх, ирээдүйн шинийг санаачлагч, бүтээгчдийг төлөвшүүлэх зорилгоор “ДҮДҮ” машины аймгийн аварга шалгаруулах уралдааныг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулна.
Энэхүү уралдаанд стандарт "ДҮДҮ" машины бэлдцийг ашиглан 5-7, 8-10, 11-13, 14-17 насныхан оролцохоороо онцлогтой юм.
Зохион байгуулагчдын зүгээс уралдаанд оролцогчдод хэд хэдэн анхааруулах зөвлөмж хүргэлээ.
- Стандарт "ДҮДҮ" машины бэлдэц ашиглах
- Машины жин 140 гр-аас ихгүй байх
- Тэнхлэг, дугуй, явах эд ангид өөрчлөлт оруулахгүй
- Тос, хөдөлгүүр болон нэмэлт хурдасгагч ашиглахгүй байхын сануулав.
"ДҮДҮ" нь хүүхдүүд бэлдэц ашиглан өөрсдөө угсарч бүтээдэг сургалтын зориулалттай жижиг оврын робот машин юм.