ГОВЬ-АЛТАЙ: Цэрэг татлага Есөнбулаг сумаас эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага Есөнбулаг сумаас эхэлж байна.
Цэрэг татлагыг комиссоор тус сумын 10 багийн 90 гаруй цэргийн насны залуус орж иргэний үүргээ биелүүлж буй талаар Есөнбулаг сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Мөн зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагад хамрагдаагүй иргэнд Зөрчлийн тухай хуулийн 15.17.1 дэх хэсэг, Цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь заалтын дагуу хуулийн хариуцлага хүлээлгэхийг мэдэгдэв. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлж, хариуцлагатай байхыг анхаарууллаа.