ДОРНОД: Аймгийн удирдлагуудтай гадаад хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-04-21 16:49:11

Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигээр ахлуулсан ажлын баг Дорнод аймагт ажиллаж байна.


Ажлын багийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд В.Оюу, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Л.Өлзийт, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотод суугаа Консулын газрын консул Г.Золзаяа болон холбогдох албаны хүмүүс багтжээ. Тэд орон нутагт гадаад хамтын ажиллагааны чиглэлээр тулгамдаж буй асуудал болон цаашдын хамтын ажиллагааны талаар аймгийн удирдлагуудтай санал солилцсон байна.


Мөн төрийн байгууллагуудын удирдлага, ахлах мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж байгаа юм. Сургалтаар гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, их гүрнүүдийн бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд баримтлах дэг жаяг, дипломат ёслолын талаар мэдээлэл өгч байна.

Related news