ДОРНОД: Энэ онд 250 га талбайг ойжуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 250 га талбайг ойжуулна. Мөн орон нутгийн төсвийн хүрээнд Баяндун, Баян-Уул, Халхгол суманд тус бүр 10 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Байгаль орчны газраас мэдээллээ.
Энэ хавар аймгийн төвийн ногоон
байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд 2,
3, 4, 10 дугаар багийн хойд хэсэгт байрлах хашаалсан 10 га талбайд мод тарих
юм. Оролцох сонирхолтой ААНБ-уудад зориулан 1300 нүх
ухаж бэлтгэжээ. Мөн энэ талбайд тарих 900 ширхэг улиас модыг худалдан
авах гэрээ байгуулж байна.
Бүх нийтээр мод тарих өдрийг угтан тарьц суулгац ургуулсан иргэн, нөхөрлөл,
ААНБ-уудын бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэх зорилгоор үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ноос
эхэлнэ.