Багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх нэмэгдлээ тооцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-04-22 13:36:18

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Багш, ажилчдын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг Засгийн газраас тогтоосон үндсэн цалингаас олгохоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтоол гарган шийдвэрлэлээ.  


Нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж хэмжээгээр тооцсон зардлыг тус тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу энэ оны тавдугаар сарын 1-нээс тооцож санхүүжүүлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгасан байна. 


Мөн тус хуралдаанаас “Монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлье” үндэсний хөтөлбөр болон Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, ачааллыг бууруулахад шаардлагатай зарим арга хэмжээ авах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. 


Түүнчлэн боловсролын салбарын цалин хөлсний асуудал хууль эрх зүйн ямар нэг зөрчилгүйгээр олгогдох боломж бүрдэж, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 1510 байгууллагад ажиллаж буй 44.6 мянган багш, ажилтанд учирсан санхүүгийн болон нийгмийн эрсдэл арилж байгаа аж. 

 

Related news