Монгол бичгийн олимпиадын шилдгүүд тодорчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-25 20:00:31

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол бичгийн улсын XX олимпиад МУБИС-ийн төв байранд өчигдөр болж, медальтнууд тодорлоо.


Энэ удаагийн олимпиадыг ганцаарчилсан болон анги (баг)-ийн ангиллаар хичээнгүй бичиг, хурдан уншлага, зохион бичлэг гэсэн гурван төрлөөр зохион байгуулсан юм.


Монгол бичгийн улсын XX олимпиадад орон нутгаас 21 багш, 21 сурагч, нийслэлээс 10 багш, 9 сурагч оролцлоо. Энэ жилийн олимпиадад 1-3 дахь жилдээ оролцож буй багш 18, 4-6 дахь жилдээ оролцож буй багш 7, 7-9 дэх жилдээ оролцож буй багш 2, 10-аас дээш жил оролцож буй багш 4 байсан бөгөөд оролцогч багш нарын 12 нь 10-аас доош жил ажилласан бол, 19 нь 10-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай байжээ. Ганцаарчилсан ангилалд эхний гурав болон тусгай байрт шалгарсан баг сурагчдыг өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнасан байна.

Ганцаарчилсан ангиллын шилдгүүдийг танилцуулъя.


Мэргэжлийн багш ангилал

Тэргүүн байр: Увс аймгийн Улаангом хотын ЕБ-ийн нэгдүгээр сургуулийн багш М.Өлзийдэлгэр

Дэд байр: Нийслэлийн БЗД-ийн “Шинэ Монгол” сургуулийн багш Б.Алтанзул

Гутгаар байр: Төв аймгийн Борнуур сумын ЕБС-ийн багш О.Түмэндэмбэрэл

Тусгай байр: Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” цогцолбор сургуулийн  багш Д.Отгонсүрэн

Тусгай байр: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн багш Л.Наранжаргал


12 дугаар ангийн сурагч ангилал

Тэргүүн байр: Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Хобби” сургуулийн 12c ангийн сурагч Б.Нандин

Дэд байр: Хөвсгөл аймгийн Мөрөн хотын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Б.Нарангарав

Дэд байр: Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн 12-4 ангийн сурагч Г.Нандин-Эрдэнэ

Гутгаар байр:

Өвөрхангай аймгийн Хархорин сумын ЕБ-ийн 2 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Цэнгүүнжаргал

Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч О.Бүдханд

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Э.Энхнаран

Тусгай байр

Нийслэлийн СХД-ийн ЕБ-ын 107 дугаар сургуулийн 12г ангийн сурагч Д.Отгонтөгс

Нийслэлийн СБД-ийн ЕБ-ын 11 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч Г.Эрдэнэзаяа

Нийслэлийн БЗД-ийн “Шинэ Монгол” сургуулийн 12-4 ангийн сурагч Д.Сийлэн

Завхан аймгийн Сантмаргаз сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч Б.Саранцэцэг 












Related news