ӨВӨРХАНГАЙ: Малын тэжээлийн тариалалт 10 жилийн хугацаанд 8 дахин өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2026 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/.
Аймгийн хэмжээнд газар тариалангийн хаврын бэлтгэл ажил өрнөж байна.
Энэ жил 7400 га талбайд үр тариа, 418 га талбайд төмс, 302 га талбайд хүнсний ногоо, 9200 га талбайд малын тэжээл, шинээр 100 га талбайд жимс жимсгэнэ тарина. Мөн гэрээгээр 1500 га талбайд тосны ургамал тариалах юм.
2025 онд 18651.1 га талбайд тариалалт хийж, гурилын хэрэгцээний 51.6 хувийг хангахуйц улаанбуудай, 12546 тн малын тэжээл, 3156 тн төмс, 2231.3 тн хүнсний ногоо хураан авсан бөгөөд орон нутгийн хүн амын 76.6 хувийг төмсөөр, 25 хувийг хүнсний ногоогоор хангасан.
Аймгийн хэмжээнд 2015 онд малын тэжээл тариалсан талбай
хэмжээ 861 га байсан
бол 2025 онд 6956 га болж, найм
дахин өсжээ. 2021-2025 онд 3172 га атаршсан талбайг эргэлтэд оруулсан бол
цаашид эргэлтэд оруулах боломжтой 14015 га талбай байна.