Оклендын агуулахад гал гарсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 33 болж нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /АР/. АНУ-ын Калифорни муж улсын Окленд хотод өмнө нь агуулах байсан барилгад үдэшлэг болж байх үеэр гал гарсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 33 болж нэмэгдсэн тухай албаны хүмүүс мэдэгдлээ.
Барилгын ердөө 20 хувьд самналт хийгээд байгаа бөгөөд “тодорхой тооны хүн” сураггүй хэвээр байна гэж тэд хэлэв.
Агуулахад гал гарсан шалтгаан тодорхойгүй байна.
Окленд хотын Гал командын газрын дарга Тереза Делоач-Ричийн хэлснээр, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой гал гарч эхлэх үед барилга дотор 50-100 хүн байжээ.
“Ghost Ship” буюу "Сүнстэй хөлөг онгоц" гэдэг хуучин агуулахад цахилгаан хөгжмийн “Golden Donna” хамтлаг болон бусад зургаан уран бүтээлч тоглолт хийж байсан аж.
Г.Доржханд