Шинжаан дахь Хятадын Коммунист намын байгууламж руу халджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМХОТАН. /Xinhua/. Хятад улсын Шинжаан Уйгурын ӨЗО-ны Коммунист намын хорооны нэгэн байгууламж руу тээврийн хэрэгсэлтэй этгээдүүд дайран орж, тэсрэх төхөөрөг дэлбэлсний улмаас нэг хүн амь үрэгдэж, гурван хүн шархаджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ халдлага лхагва гарагт Шинжааны нутгийн өмнөд хэсэгт орших Хотан хотод болсон байна.
Гар хийцийн тэсрэх төхөөргүүд дэлбэлсэн дөрвөн этгээдийг хэргийн газарт буудан устгажээ.
Халдлага үйлдсэн этгээдүүд ямар үндэстэн ястан болох нь тодорхойгүй байна.
Өөрсдийг нь хавчин гадуурхсан бодлого явуулж байна гэж Хятадын үндэстний цөөнх болох Шинжааны уйгурчууд Бээжинг шүүмжилдэг юм.
Шинжаан Уйгурын ӨЗО-нд өмнө нь засаг захиргааны байгууламжуудыг онилсон халдлага нэг бус удаа болж байсан билээ.
Г.Доржханд