Аврагчид Дулаанхан ууланд дадлага, сургууль хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2017-01-09 17:10:22

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бие бүрэлдэхүүн бартаатай газар хөдөлгөөн үйлдэх, өндөрөөс буух, нэрвэгсдийг бартаатай газар аюулгүй тээвэрлэх зэрэг дадлага сургуулийг Мөрөн сумын ард байрлах Дулаанхан ууланд хийж, 2017 оны хичээлийн жилийн дадлага сургуулийг эхлүүллээ.

Онцгой байдлын газрын офицер, ахлагч, аврагчдын санаачилгаар байгуулагдсан спорт аялалын “Хийморь” клубын гишүүд Дулаанхан ууланд хамтарсан авиралт хийж, клубын туг, төрийн далбаагаа оргилд нь мандуулсан байна.

Энэ удаагийн дадлага сургуулилт нь иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллах, гарсан гамшиг ослын үед байнгын бэлэн байдалд байх алба хаагчдад дадлага онол хосолсон үр дүнтэй сургуулилт болжээ.

Б.Гантуяа 

Related news