Хоёрдугаар сарын 02-нд болох үйл явдал
ЛАВЛАГААУИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг үнэлэх семинар Сити тауер цогцолборт /СТӨ-ний урд талд/ болно. Утас: 99773800, 88008516
10.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Ус намгархаг газрын дэлхийн өдрийг тэмдэглэх арга хэмжээ болно.
10.00 цагт Хавдар судлалын үндэсний төвд хавдрын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, хавдрын эсрэг үйлсэд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, шийдвэрлэх арга зам, хамтран ажиллах чиглэлээр сэтгүүлчдэд зоиулсан сургалт, ярилцлага ХСҮТ-ийн 3-н давхарт "Сувилахуйн сургалтын танхим"-д болно.
11.00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбарт ажлын байрны нээлтэй өдөрлөг зохион байгуулна.
11.00 цагт Хавдар судлалын үндэсний төвд Монголын эрүүл мэндийн салбарт олон тэрбумын санхүүжилттэй эхлэсэн боловч үр дүнгүй орхигдсон төслүүдийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлаар МҮЭХ- ноос мэдээлэл хийнэ.
11.00 цагт Автотээврийн үндэсний төвд 2017 оныг автотээврийн менежментийг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан цаашид хийж гүйцэтгэх ажлыг танилцуулах мэргэжил, арга зүйн зөвлөгөөн болно.
12.00 цагт УДЭТ-т 2017 оны анхны шинэ уран бүтээл “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт Цагийн ажил хайгчдад зориулсан "Part time" чиглүүлэх сургалт Монголын залуучуудын холбооны Залуус танхимд болно.
14.40 цагт ГХЯ-нд Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны II хуралдааны протокол болон Эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсгийн 2017-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн Т.Д.Валовая нар гарын үсэг зурна.
14.30 цагт БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ хамтран “ЦЭВЭР АГААР-ИРГЭН МИНИЙ ҮҮРЭГ ОРОЛЦОО” төслийн хүрээнд Приус машинтай иргэд агаарын бохирдол ихтэй бүсүүдэд очиж, ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийхээр Сүхбаатарын талбайгаа хөдөлнө.
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жил, Х.Чойбалсангийн мэндэлсний 122 жилийн ойн хүрээнд (Утас: 91919368, 88156683)
11.00 цагт Монгол Ардын намд 124 гишүүн элсүүлэх арга хэмжээ Тусгаар тогтнолын ордон болно.
11.40 цагт Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойнд зориулсан Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагчдийн бүтээлийн үзэсгэлэн, илтгэлийн тэмцээн болно.
13.00 цагт Д.Сүхбаатарыг сурталчлагч О.Баатарын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордны 2 давхарт зохион байгуулагдана.
13.40 цагт УИХ, Засгийн газрын гишүүд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.
14.00 цагт Монголын Үндэсний музейд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа болно.
14.00 цагт Д.Сүхбаатар жанжны гэрийн буйранд цэцэг өргөх ёслолын ажиллагаа болно.