Хоёрдугаар сарын 06-нд болох үйл явдал
ЛАВЛАГААУИХ дахь намын бүлгүүд хуралдана.
09.00 цагт Монголын Хүүхдийн ордонд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын ураг удам уламжлын холбоо” хамтран “Угийн бичиг хөтлөх, түүний ач холбогдол” үндэсний анхдугаар зөвлөгөөн зохион байгуулна.
11.00 цагт БОАЖ-ын сайд Л.Оюунхорол Төрийн ордны В танхимд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт БСШУСЯ-нд тус яам Беларусь улсын Соёлын яамтай хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурна.
12.30 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Монголын сагсан бөмбөгийн холбооноос "Сагсан бөмбөгийг самарсан төрийн дээрэм" сэдвээр мэдээлэл хийнэ.
13.00 цагт Говийн гайхамшигт зургааг олон нийтэд сурталчилан, таниулах, хамгаалах сайн үйлсэд олон нийтийг уриалах, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны автомашин гардуулах арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
15.00 цагт Мэдээллийн технологийн үндэсний паркт “Инновацийн үр дүн ба оюуны өмчийн үнэлгээ” хэлэлцүүлэг болно.
16.00 цагт Реалист зураач н.Баярын "Монголын үнэртэй салхи" уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд болно.
Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд
10.00 цагт Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Нийслэлийн аялал, жуулчлалын газраас мэдээлэл хийнэ.