Хоёрдугаар сарын 07-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-02-07 08:55:53

09.00 цагт ЭМЯ-нд Нийслэлийн харъяа цэцэрлэгүүдийн уридлагуудад “Осол гэмтлээс сэргийлэх нь”, “Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлага” сэдвээр сургалт зохион байгуулна.

10.00 цагт НЗД С.Батболд НЗДТГ-ын А танхимд иргэдтэй уулзана.

11.00 цагт Спортын төв ордонд Пара цанын ДАШТ-д оролцох баг мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Оном сан, “Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл” ТББ хамтран гадаадаас тусламжаар орж ирсэн "Харвони" эмийг хууль бусаар зөвхөн Архангай аймагт хуваарилах болсон талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д 300 гаруй уран бүтээлчдийн нэгдсэн “Эх ундарга” ардын урлагийн их наадмын талаар мэдээлэл хийнэ.

11.40 цагт НМХГ-т тус байгууллага, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/ хамтран хэрэгжүүлэх төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болно.

12.00 цагт МҮЭХ-нд шатахууны үнэ болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өөрийн байрандаа 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ, олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийнэ. Утас: 96664674, 99988958

Төрийн ордонд

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Related news