Хоёрдугаар сарын 08-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт МУБИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 200 тоот танхимд “Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний хурал болно.
09.00 цагт МУИС-ийн хичээлийн тавдугаар байрны 203 тоот танхимд Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн дэргэдэх Бодлогын судалгааны төвөөс хэрэгжүүлсэн хоёр томоохон төслөө танилцуулна.
09.00 цагт МУИС-ийн Эрдмийн өргөөнд "ЕВРОП СУДЛАЛ : ХЭЛ, СОЁЛ, ОЛОН УЛС, ОРОН СУДЛАЛ" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
09.30 цагт "Өсвөр үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд" семинар “Холидэй Инн Улаанбаатар” зочид буудалд болно. Утас: 99112652
10.00 цагт ЗТХЯ-нд Улсын дугаарын давхардалыг арилгах, тээврийн хэрэгслийн бүртгэлийг шинэчлэх болон хил, гааль, татвар, даатгалын нэгдсэн сан бүрдүүлэх Ажлын хэсгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т "Гэртээ харих зам хөтөлбөр"-ийн танилцуулга, хэлэлцүүлэг болно.
11.00 цагт БНКазУ-ын Элчин сайдын яаманд К. И. Кобландин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярын талаар нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийнэ.
11.00 цагт “UB ART” галлерейд Австралийн Засгийн газрын тэтгэлэгээр хэрэгжүүлэх “ECO GIFT” төслийн нээлт болно. Утас: 89982929
11.40 цагт “Баянголд үйлдвэрлэв-6” үзэсгэлэн худалдааны нээлт 3-р хороололд байрлах “Апекс” үйлчилгээний төвийн В1 давхарт болно. Утас: 91000017
12.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн сургуулиас нийслэлийн 5 цэгт амьдардаг хүүхдүүдийн цусанд хийсэн хар тугалганы агууламжийн шинжилгээний дүнг танилцуулна.
Төрийн ордонд
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
09.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
Эрүүл мэндийн яаманд
09.00 цагт Эмнэлгүүдийн эмийн санг өөрчлөх талаар уулзалт болно.
11.00 цагт МҮОНРТ-тэй иргэдэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
14.00 цагт Ханиад томууны үед 0-5 настай хүүхдийн хэрэглэх эмийг үнэгүй олгож буй ажлын явцын талаар мэдээлэл хийнэ.