Тайваньд зэвсэг нийлүүлэхийг БНХАУ эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Бээжин /МОНЦАМЭ/. Өнгөрөгч 6 дугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Төрийн Департамент АНУ болон Тайванийн цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд Тайваньд 1,4 тэрбум ам.долларын зэвсэг худалдахаар шийдвэрлэснээ зарласан билээ.
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан “Тайвань бол Хятадын салгаж болшгүй нэг хэсэг мөн. АНУ Тайваньд зэвсэг худалдаж байгаа нь Олон улсын эрх зүй, Олон улсын харилцааны үндсэн зарчим болон БНХАУ, АНУ-ын хооронд байгуулсан “Гурван төрлийн хамтарсан мэдэгдэл”-ийн зарчмуудыг ноцтой зөрчиж, БНХАУ-ын эрх ашиг болон аюулгүй байдалд хохирол учруулж байна” хэмээгээд Хятад улс энэхүү үйлдлийг эрс эсэргүүцэх болно хэмээн мэдэгдлээ.
Мөн тэрээр "Хэн ч БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдийн аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдах эрхгүй. АНУ-ыг "Гурван төрлийн хамтарсан мэдэгдэл”-д дурдсан амлалтаа биелүүлэхийг хатуу шаардаж байна. АНУ энэхүү зэвсгийн худалдаагаа цуцлан, Тайваньтай харилцах цэргийн харилцаагаа таслан зогсоож, хоёр орны харилцаанд сэв суулгахгүй байхыг хүсье”гэв.

А.Анхбаяр
Эх сурвалж: БНХАУ-ын ГХЯ-ны мэдээллийн цаг