Ж.Клуни Сирийн хүүхдүүдэд боловсрол олгох кампанит ажил өрнүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2017-08-01 14:16:59
МОСКВА. /TASS/.  Америкийн алдарт жүжигчин Жорж Клуни эхнэр Амал Клунигийн хамт Ливан дахь Сирийн дүрвэгчдэд зориулсан боловсролыг дэмжих кампанит ажил өрнүүлж эхэлжээ.

 Энэ тухай Клунигийн шударга ёсны төлөөх сангийн цахим хуудсанд даваа гарагт бичсэн байна.
 
Ж.Клуни ярихдаа “Сирийн хэдэн мянган залуу дүрвэгч эрсдэлд ороод байна. Тэд хэзээ ч энэ нийгэмд “хэрэгтэй, бүтээмжтэй” хүмүүс байж чадахааргүй болоод байна. Энэ нөхцөл байдлыг боловсрол л өөрчилж чадна. Тиймээс бид дүрвэгчдэд боловсрол олгох зорилго бүхий 2.25 сая долларын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Бид бүх л бүтэн нэг үеэ алдахыг хүсэхгүй байна. Буруу газартаа буруу цагт төрсөн нь тэдний буруу биш” гэжээ.
 
Жорж болон Амал Клуни нар ЮНИСЕФ-тэй хамтран энэ онд долоон сургууль байгуулж, сургууль завсардсан 3000 хүүхдэд боловсрол олгох аж.
 
Г.Доржханд
Related news