Наймдугаар сарын 22-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА
10.00 цагаас Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Японы Окаяамагийн шинжлэх ухааны сургууль хооронд “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулах ёслолын үйл ажиллагаа ШУА-ийн 6 давхар /СТӨ, Г корпус/-т 604 тоотод болно. Энэ үеэр ирэх 4 жилд хамтран хэрэгжүүлэх “Монголын үлэг гүрвэлийн Олон улсын судалгааны төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурна.
11.00 цагаас Монгол Улсын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдэг аж ахуйн нэгжүүд Сингапур улсад болох “Asia Property Awards-2017 Grand Finale” арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцох болсон талаар Сингапурын “PropertyGuru Group”-ийн захирал болон удирдлагууд “Holiday Inn” зочид буудлын 19-р давхарын хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
12.00 цагаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадны гаалийн хяналтыг татан буулгах шийдвэр гаргасантай холбоотойгоор тэнд ажиллаж байсан ажил үйлчилгээ эрхлэгчид, жолооч нарын төлөөлөл эсэргүүцэж “LIVE CONFERENCE CENTER“-т хэвлэлийн бага хурал зарлав.
15.00 цагаас “Дэлхийн яруу найргийн өдрүүд”-ийн хүрээнд Тайванийн алдарт яруу найрагч Юй Си-гийн номыг Монголын хүүхэд багачуудад бэлэглэх үйл ажиллагаа Соёлын төв өргөөний “Б” корпус, Хүүхдийн Төв Номын Санд болно.