Есдүгээр сарын 15-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-09-15 07:45:03
09.00 цагт Пума империал” зочид буудалд Төрийн шагналт, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Пүрэвийн Хорлоогийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “П.Хорлоо 100-ХХ зууны Монгол аман зохиол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт Монголын хүүхдийн ордонд “Эцэг эхчүүдийн үндэсний зөвлөгөөн” болно.

09.00 цагт ЗТХЯ-нд "Автотээврийн салбарын хог хаягдал-Шийдэл" хэлэлцүүлэг болно.

09.30 цагт The Corporate Hotel & Convention Centre-т  “Дүрс оношилгооны эмч, техникчдийн үндэсний чуулга уулзалт” болно.

10.00 цагт МУБИС-ийн хичээлийн III байранд "Боловсролын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шалгалтаар илэрч буй зөрчил, түүнд тавигдах хяналт, Багш байхын учир, багшийн ёс зүй" хэлэлцүүлэг болно.

10.00 цагт ХЭҮК-т НҮБ-ын Хүн амын сантай охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулна.

10.30 цагт Бишрэлт зочид буудалд ХЭҮК-аас хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн судалгааны тайланг танилцуулна.

11.00 цагт Сүхбаатарын талбайд “ICT EXPO-2017” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Баянгол дүүргийн 73 дугаар сургуульд 960 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ байрны нээлт болно.

11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 19 хороонд УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилга, хөрөнгө оруулалтаар байгуулсан "Тэмүүжингийн андууд" тусгай хэрэгцээт цэцэрлэг, сэргээн засах үйлчилгээний төвийн нээлт болно.

11.00 цагт ЗЦА-нд "Аз жаргалтай гудамж" аяны нээлт болно.

12.00 цагт МҮЭХ-ны байранд эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагын талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт ЭМЯ-ны хурлын “Б” зааланд “Тархи судлалын орчин үеийн ололт, амжилт” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт болно.

15.00 цагт “Танан” төвд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Ариунаа “Орчин үеийн шинжлэх ухааны хөгжил: Нийгэм, хүмүүнлэгийн мэдлэгийн өөрчлөлт”   сэдвээр олон нийтэд нээлттэй лекц уншина.

БОАЖЯ-нд

10.00 цагт “Озоны давхаргыг хамгаалах дэлхийн өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноу-хау дамжуулах” төслийн талаар БНЧУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл хийнэ.

Спортын төв ордонд

11.00 цагт Монголын сагсан бөмбөгийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Пауэрлифтингийн өсвөрийн ДАШТ-ээс мелаль хүртсэн, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан баг тамирчид мэдээлэл хийнэ.
Related news